Logo

Logo

Tuesday, March 10, 2015

Оюутан цэрэг хөтөлбөр тухай

 ОЮУТАН ЦЭРЭГ
2014 оноос эхэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92, Засгийн газрын 2014 оны 46 дугаар тогтоолоор "Оюутан цэрэг" хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон. Үүнтэй уялдуулаад Батлах хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар журмыг нь баталсан. Журамд энэхүү хөтөлбөрт их, дээд сургуулийн I курсийн хоёрдугаар хагаст суралцаж байгаа оюутнууд хамрагдана гэж заасан. Хамрагдсан оюутнууд дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1 хүртэл хоёр кредит цаг буюу 96 цаг онолын хичээл үзнэ. Үүнд нь Батлах хамгаалын их сургуулийн цэргийн багш нар хичээл заана. Зургадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15 хүртэл гүнзгийрүүлсэн шатны сургалт явуулна. Манайхан "карентин" гэхээр мэднэ. Ингээд "Оюутан цэрэг" хөтөлбөрөө нэг жилийн дотор дуусгана гэж ойлгох хэрэгтэй. 
Доорх линк дээр дарж  оюутан цэрэгтэй холбоотой тогтоол, тушаал, журмуудыг уншина уу.  http://www.slideshare.net/dagvajamts/oyutan-tsereg

Засгийн газрын 2014 оны 40 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
ОЮУТАН-ЦЭРЭГ ХӨТӨЛБӨР
1. Нийтлэг үндэслэл
Зэвсэгт хүчнийг 1990-ээд оноос цомхотгож, хугацаат цэргийн алба хаагчийн тоо цөөрсөн, хуулийн дагуу их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн албанаас чөлөөлж байгаагаас иргэн бүр “Монгол Улсын Үндсэн хууль”-аар хүлээсэн “эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үүргээ биелүүлж чадахгүй байна.
Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэрэгт мөрдөж байгаа өнөөгийн орон тоогоор жил тутам цэргийн насанд (18) хүрч байгаа нийт залуусын 30 хувийг л хугацаат цэргийн албанд татах боломжтой.

Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдана уу.



Оюутан цэрэг хөтөлбөрт оролцох
I курсын оюутныг бүргэж байна.

      Оюутан цэрэгт бүртгүүлэх оюутан 18-25 насны (1989.06.01-ний өдрөөс 1997.06.01-ний дотор төрсөн байх) зөвхөн 1-р  курсын оюутан байна.
      Өөрийн хүсэлтээр оюутан цэрэг хөтөлбөрт оролцох оюутнууд 2015-03-13-ны дотор 1-р курсын зөвлөх багш Б.Дагважамцад бүртгүүлнэ үү.