2-р улирлын хичээлийн хуваарийг тавилаа. Ангийнхандаа сайн тараагаараа
Logo
Friday, October 30, 2015
Monday, August 31, 2015
Хичээлийн хуваарь 2015-2016 I улирал
Сайхан амарцгаасан уу
Эхний хувилбар шүү, засагдсан эцсийн хувилбар маргааш самбар дээр гарах байх аа түүнээс хараарай
Sunday, May 24, 2015
Үндэсний тэтгэлэг олгох журам
Засгийн газрын 2014 оны 71 дүгээр
тогтоолын 1 дүгээр хавсралт
тогтоолын 1 дүгээр хавсралт
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД
СУРАЛЦАГЧИД СУРАЛЦАГЧИЙН ТЭТГЭЛЭГ
ОЛГОХ ЖУРАМ
1. Нийтлэг үндэслэл
1.1. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4, 3.1.6-д заасны дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын боловсрол эзэмших өдрийн ангид болон хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүй суралцаж байгаа Монгол Улсын иргэн, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэнд тус тус сургалтын төлбөр, суралцагчийн тэтгэлэг, санхүүгийн дэмжлэгийг (цаашид "тэтгэлэг" гэх) олгоход энэхүү журмыг дагаж мөрдөнө.
2. Үндэсний тэтгэлэг
2.1. Суралцагчид тэтгэлэг олгох дээд боловсролын сургалтын байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна:
2.1.1. боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар аттестатчилагдсан байх;
2.1.2. нийт төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгааг төгссөнөөс хойш хагас жил, жилээр гаргаж хэвшсэн байх;
2.1.3. төгсөгчдийн судалгаагаар тэтгэлэг олгогдохоос 2 жилийн өмнөх төгсөгчдийн 30 хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан байх;
2.1.4. оюутны үйлчилгээ, төгсөгчидтэй ажиллах бүтэцтэй байх;
2.1.5. удирдлагын мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлсэн байх;
2.1.6. сургуулийн нэрэмжит тэтгэлэг олгодог байх.
2.2. Дараах шаардлагыг хангасан диплом, бакалаврын хөтөлбөрийн суралцагчид үндэсний тэтгэлэг олгоно:
2.2.1. элсэлтийн журмын шаардлагыг ханган элссэн өдрийн ангийн суралцагч байх;
2.2.2. хичээлийн жилийн нэг улиралд 12-оос доошгүй багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх;
2.2.3 Хичээлийн жилийн өмнөх улирлын голч дүн нь 3.0-аас доошгүй үнэлэгдсэн байх. /ЗГ-ын 2014-7-4-ний өдрийн 214, ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 26-р тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон/
2.3. Дараах шаардлагыг хангасан магистр, докторын хөтөлбөрт суралцагчид үндэсний тэтгэлэг олгоно:
2.3.1. магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн бакалаврын дипломын голч дүн нь 3.2-оос доошгүй байх; /ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 26-р тогтоолоор өөрчлөлт орсон/
2.3.2. докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн нь 3.5-аас доошгүй байх; /ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 26-р тогтоолоор өөрчлөлт орсон/
2.3.3. хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх.
2.4. Үндэсний тэтгэлгийг нэг хичээлийн жилд 10 хүртэлх сарын турш олгоно. Тэтгэлэг олгох нийт хугацаа нь тухайн мэргэжлийн сургалтын хөтөлбөрт заасан жилээс хэтрэхгүй байна.
3. Урамшууллын тэтгэлэг
3.1. Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад сурлагын өндөр амжилт гарган суралцаж байгаа болон тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр өдрийн ангид амжилттай суралцаж байгаа суралцагчид урамшууллын тэтгэлэг олгоно.
3.2. Тусгай шаардлага хангасан суралцагчид урамшууллын тэтгэлгийг үндэсний тэтгэлгийн хэмжээнээс хувиар тооцон нэмж олгоно.
3.3. Тухайн улирлын урамшууллын тэтгэлгийг өмнөх улирлын голч дүнг харгалзан олгоно.
3.4. Дараах тусгай шаардлагыг хангасан диплом, бакалаврын хөтөлбөрт суралцагчид урамшууллын тэтгэлэг олгоно:
3.4.1. энэхүү тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж нь 720-иос дээш оноотой шинээр элсэгчид, 3.6 болон түүнээс дээш голч дүнтэй суралцагчид 50 хувийн; /ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 26-р тогтоолоор өөрчлөлт орсон/
3.4.1. энэхүү тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж нь 720-иос дээш оноотой шинээр элсэгчид, 3.6 болон түүнээс дээш голч дүнтэй суралцагчид 50 хувийн; /ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 26-р тогтоолоор өөрчлөлт орсон/
3.4.2. 3.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа суралцагчид 75 хувийн;
3.4.3. боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр зохион байгуулсан улсын олимпиадад эхний гурван байрт шалгарсан, олон улсын олимпиадад шагналт байр эзэлсэн шинээр элсэгчид эхний хичээлийн жилд 100 хувийн.
3.5. Дараах тусгай шаардлагыг хангасан магистр, докторын хөтөлбөрт суралцагчид урамшууллын тэтгэлэг олгоно:
3.5.1. 3.8-аас дээш голч дүнтэй суралцсан өдрийн ангийн магистрант, докторантад 75 хувийн; /ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 26-р тогтоолоор өөрчлөлт орсон/
3.5.2. хөндлөнгийн хянан магадлагаа бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлд нэгээс доошгүй өгүүлэл хэвлүүлсэн магистрант, докторантад 100 хувийн;
3.6. Урамшууллын тэтгэлгийг давхардуулан олгохгүй.
4. Сургалтын төлбөр болон амьжиргааны зардал
4.1. Дараах суралцагчид сургалтын төлбөр олгоно:
4.1.1. бүтэн өнчин суралцагч;
4.1.2. хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч;
4.1.3. хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч;
4.1.4. хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн;
4.1.5 багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийг 70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрийг 100 хувь.
4.2. Дараах суралцагчид амьжиргааны зардал олгоно:
4.2.1. хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүй суралцаж байгаа Монгол Улсын иргэн;
4.2.2. хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн;
4.2.3 багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа хөдөө, орон нутагт багшлах дадлага гүйцэтгэх суралцагчид тухайн сургуулийн нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 30 хувьтай тэнцэх хэмжээний амьжиргааны зардал.
4.3. Сургалтын төлбөр, амьжиргааны зардлын хэмжээг Боловсролын болон Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.
4.4. Сургалтын төрийн сан нь сургалтын төлбөр болон амьжиргааны зардал авах суралцагчтай гэрээ байгуулна. Энэхүү гэрээний загварыг Боловсролын болон Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
5. Бүрдүүлэх бичиг баримт
5.1.Тэтгэлэгт хамрагдах суралцагч нь дараах баримт бичгийг бүрдүүлэн суралцаж байгаа дээд боловсролын сургалтын байгууллагад өгнө:
5.1.1. элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (шинээр элсэгч);
5.1.2. боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичиг;
5.1.3. энэхүү журмын 4.1 дэх хэсэгт заасан суралцагчийн хувьд эрх бүхий этгээдийн баталгаажуулсан холбогдох баримт бичиг, тодорхойлолт;
5.1.4. энэхүү журмын 4.2.1, 4.2.2. дахь хэсэгт заасан суралцагчийн хувьд боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр.
6. Санхүүжилт
6.1. Дээд боловсролын сургалтын байгууллага нь үндэсний болон урамшууллын тэтгэлэг авах шаардлага хангасан суралцагчийн голч дүн, баримт бичгийг хянаж, тухайн сургуулийн оюутны байгууллагатай зөвшилцөн, тэтгэлэг олгох тухай хүсэлтээ улирал бүр Сургалтын төрийн санд хүргүүлнэ.
6.2. Сургалтын төрийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагаас ирүүлсэн тэтгэлэг олгох тухай мэдээллийг хянан магадласны үндсэн дээр үндэсний болон урамшууллын тэтгэлгийг сар бүр тооцож, улирал тутам суралцагчийн дансанд шилжүүлнэ.
6.3. Үндэсний болон урамшууллын тэтгэлэг авсан суралцагч чөлөө авсан эсхүл энэхүү журамд заасан голч дүнгийн шаардлагыг хангаагүй тохиолдолд санхүүжилтийг зогсооно.
6.4. Сурлагын голч дүнгийн шаардлага хангаагүйгээс үндэсний болон урамшууллын тэтгэлгийг нь зогсоосон суралцагч дараагийн улиралд голч дүнгийн шаардлага хангавал тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно.
6.5. Энэхүү журмын 4.2.1 дэх хэсэгт заасан суралцагчийн амьжиргааны зардлыг Монгол Улсаас тухайн оронд суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан олгоно. Дипломат төлөөлөгчийн газар нь өөрийн суугаа болон хавсран суугаа оронд суралцаж байгаа Монгол Улсын иргэний сурлагын дүнгийн талаархи мэдээллийг жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан Сургалтын төрийн санд хүргүүлнэ.
6.6. Энэхүү журмын 4.1.4, 4.2.2 дахь хэсэгт заасан суралцагчид сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг тухайн хэлэлцээрт заасан нөхцөлийн дагуу олгоно:
6.6.1. суралцагчид олгох тэтгэлгийн хэмжээг холбогдох хэлэлцээрт тодорхой заагаагүй бол боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтарсан шийдвэрээр тогтооно;
6.6.2. дээд боловсролын сургалтын байгууллага нь тухайн суралцагчийн голч дүн, хичээлийн ирц, дотоод дүрэм журмын шаардлагыг хангасан тухай мэдээллийг хичээлийн жилийн улирал бүр Сургалтын төрийн санд хүргүүлнэ;
6.6.3. Сургалтын төрийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагаас ирүүлсэн суралцагчийн мэдээллийг хянан магадласны үндсэн дээр сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг суралцаж байгаа сургалтын байгууллагад нь шилжүүлнэ.
7. Бусад
7.1. Сургалтын байгууллага нь суралцагчийн тэтгэлгийн асуудлаар хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, суралцагчийн мэдээллийг удаа дараа буруу гаргасан буюу сурлагын үнэлгээг бодитой бус үнэлсэн нь тогтоогдвол хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. /Энэ хэсгийн заалтыг ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 26-р тогтоолоор өөрчилсөн/
7.2. Энэхүү журам нь хоёр дахь удаагаа бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамрагдаж байгаа суралцагчид хамаарахгүй.
7.3. Сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг санхүүжүүлэх гэрээ, санхүүжилттэй холбогдон гарсан маргааныг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмаар зохицуулна.
---оОо---
Wednesday, April 1, 2015
Бүх оюутнууд дүнгийн тулгалт хийнэ үү.
| ХААИС-ийн
Бакалаврын сургалтын журам, Зөвлөх багш ажиллах журмын 2.1.7 заалтын дагуу зөвлөх багш улирал бүрийн төгсгөлд даасан ангийн оюутны дүнгийн хурал хийж, хурлын тэмдэглэл хөтлөн сурлагын дэвтэрт бичилт хийж баталгаажуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргийн дагуу доорх хуваарийн дагуу хяналт хийж, баталгаажуулна.
Зөвлөх багш Б. Дагважамц | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Tuesday, March 10, 2015
Оюутан цэрэг хөтөлбөр тухай
ОЮУТАН ЦЭРЭГ
2014 оноос эхэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны
92, Засгийн газрын 2014 оны 46 дугаар тогтоолоор "Оюутан цэрэг" хөтөлбөрийг
хэрэгжүүлэх болсон. Үүнтэй уялдуулаад Батлах хамгаалахын сайд, Боловсрол,
шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар журмыг нь баталсан. Журамд энэхүү
хөтөлбөрт их, дээд сургуулийн I курсийн хоёрдугаар
хагаст суралцаж байгаа оюутнууд хамрагдана гэж заасан. Хамрагдсан оюутнууд дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1 хүртэл
хоёр кредит цаг буюу 96 цаг онолын хичээл үзнэ. Үүнд нь Батлах хамгаалын их
сургуулийн цэргийн багш нар хичээл заана. Зургадугаар сарын 15-наас наймдугаар
сарын 15 хүртэл гүнзгийрүүлсэн шатны сургалт явуулна. Манайхан "карентин"
гэхээр мэднэ. Ингээд "Оюутан цэрэг" хөтөлбөрөө нэг жилийн дотор дуусгана гэж
ойлгох хэрэгтэй.
Доорх линк дээр дарж оюутан цэрэгтэй холбоотой тогтоол, тушаал, журмуудыг уншина уу. http://www.slideshare.net/dagvajamts/oyutan-tsereg
Доорх линк дээр дарж оюутан цэрэгтэй холбоотой тогтоол, тушаал, журмуудыг уншина уу. http://www.slideshare.net/dagvajamts/oyutan-tsereg
Засгийн газрын 2014 оны 40 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
ОЮУТАН-ЦЭРЭГ ХӨТӨЛБӨР
1. Нийтлэг үндэслэл
Зэвсэгт хүчнийг 1990-ээд оноос цомхотгож, хугацаат цэргийн алба
хаагчийн тоо цөөрсөн, хуулийн дагуу их, дээд сургуулийн оюутнуудыг
суралцах хугацаанд нь цэргийн албанаас чөлөөлж байгаагаас иргэн бүр
“Монгол Улсын Үндсэн хууль”-аар хүлээсэн “эх орноо хамгаалах, хуулийн
дагуу цэргийн алба хаах” үүргээ биелүүлж чадахгүй байна.
Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэрэгт мөрдөж байгаа өнөөгийн
орон тоогоор жил тутам цэргийн насанд (18) хүрч байгаа нийт залуусын 30
хувийг л хугацаат цэргийн албанд татах боломжтой.
Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдана уу.
Оюутан цэрэг хөтөлбөрт оролцох
I курсын оюутныг бүргэж байна.
Оюутан цэрэгт бүртгүүлэх оюутан 18-25
насны (1989.06.01-ний өдрөөс 1997.06.01-ний
дотор төрсөн байх) зөвхөн 1-р курсын
оюутан байна.
Өөрийн хүсэлтээр
оюутан цэрэг хөтөлбөрт оролцох оюутнууд 2015-03-13-ны дотор 1-р
курсын зөвлөх
багш Б.Дагважамцад бүртгүүлнэ үү.
Wednesday, February 4, 2015
үндэсний тэтгэлэгтэй холбоотой мэдээлэл
ЗАРЛАЛ
- 2014/2015 ОНЫ II УЛИРАЛД ХИЧЭЭЛ ДАХИН СОНГОН СУДЛАХ ХУГАЦАА 2014 ОНЫ 02 САРЫН 04-Д ДУУССАН. ХУГАЦАА ХЭТЭРСЭН ХҮСЭЛТИЙГ СУРГАЛТЫН АЛБА ХҮЛЭЭН АВАХГҮЙ.
- 2015 ОНЫ 1-3 САРЫН ҮНДЭСНИЙ БОЛОН УРАМШУУЛЛЫН ТЭТГЭЛЭГИЙН ТООЦОО ХИЙХ ГЭЖ БАЙГАА ТУЛ 2014/2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН 1-Р УЛИРАЛД ЖИЛИЙН ЧӨЛӨӨНӨӨС ИРСЭН, ШИЛЖИЖ ИРСЭН ОЮУТНУУД ДАРААХ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛЭН 2015 ОНЫ 02 САРЫН 11-НЫ ДОТОР СУРГАЛТЫН АЛБА /СУРГАЛТЫН МЕНЕЖЕР Н.ДАВААСҮРЭН/-Д ӨГНӨ ҮҮ. ҮҮНД:
ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ХУУЛБАР
ДАНСНЫ ДУГААР
ТОМИЛОЛТ
/шилжиж ирсэн оюутанд хамаарагдана/
ҮНДЭСНИЙ БОЛОН УРАМШУУЛЛЫН ТЭТГЭЛЭГ АВЧ БАЙСАН ДАНСНЫ
ХУУЛГА /жилийн чөлөөнөөс
ирсэн бол жилийн чөлөө авсан хугацаанаас өмнөх сүүлийн 4 сар, шилжиж ирсэн бол
шилжиж ирэхээс өмнөх сүүлийн 4 сарын хуулга байна.
ДАНСАА ХААЛГАСАН ОЮУТНУУД ИДЭВХИТЭЙ ДАНСНЫ ДУГААРАА ДЭЭРХ
ХУГАЦААНД СУРГАЛТЫН АЛБАНД ӨГНӨ ҮҮ. Хугацаа хэтэрсэн материал хүлээн авахгүй.
МЭС-ийн Сургалтын алба
Monday, January 26, 2015
Сургалтын төлбөр төлөх болон хаврын хичээл сонголтын тухай
МЭДЭЭЛЭЛ
ü ОЮУТНУУД СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ҮЛДЭГДЭЛ ХУВИЙГ 2015-02-15-НЫ ДОТОР 5070047564 ТООТ ДАНСАНД ТӨЛНӨ.
2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨЛБӨР
|
№
|
Курс
|
Сонгосон кр
|
Жилийн төлбөр
|
|
1
|
I анги
|
33
|
1503400
|
|
2
|
II анги
|
32
|
1538600
|
|
3
|
III анги
|
35
|
1743000
|
|
4
|
IV анги
|
34
|
1897200
|
|
5
|
V анги
|
19
|
1060200
|
ü ХАВРЫН УЛИРЛЫН ХИЧЭЭЛИЙН ДАХИН СОНГОЛТ ЯВАГДАЖ БАЙНА.
ДАХИН СОНГОХ ХИЧЭЭЛИЙН ТӨЛБӨРӨӨ 2015-02-06-НЫ
ДОТОР 5070050791 ДАНСАНД ТУШААЖ,
ТӨЛБӨРИЙН БАРИМТ БОЛОН ӨРГӨДЛӨӨ СУРГАЛТЫН АЛБАНД ӨГНӨ.
БОЛОВСРОЛЫН СУУРЬ
ХИЧЭЭЛИЙН 1КР-ИЙН ҮНЭЛГЭЭ - 44800
МЭРГЭЖЛИЙН СУУРЬ
ХИЧЭЭЛИЙН 1КР-ИЙН ҮНЭЛГЭЭ - 49800
МЭРГЭШҮҮЛЭХ
ХИЧЭЭЛИЙН 1КР-ИЙН ҮНЭЛГЭЭ – 55800
ü ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН /БУСАД СУРГУУЛИАС ШИЖИН ИРЭХ, ШИЛЖИН
ЯВАХ/ 2015 ОНЫ 02 САРЫН 04-НЫ ДОТОР
ХИЙГДЭНЭ.
МЭС-ИЙН СУРГАЛТЫН
АЛБА
2015-01-26
Subscribe to:
Comments (Atom)