Logo

Logo

Monday, December 15, 2014

Зарлал

ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

ХААН БАНК-наас 2014.12.16-ны өдөр
 12:20-16:00  хооронд хэсэгчилсэн сургалтыг лекцийн зааланд хийх гэж байгаа тул оюутнуудыг идэвхитэй оролцохыг урьж байна.
Сургалтын сэдэв:
Хуримтлал хадгаламжийн ач холбогдол
Цахим Банкны хэрэглээ

Жич:Сургалтанд идэвхитэй оролцсон оюутнуудад гарын бэлэгтэй
Цахим банкны үйлчилгээнд холбогдсон оюутнуудын үйлчилгээг идэвхижүүлж өгнө.

        
Оргил ХААН Банк

Утас 70075002

Monday, December 1, 2014

Яаралтай зар

Сургалтын төрийн сангийн гэрээ хийх тухай
         Дараах нэр бүхий оюутнууд 2014-12-10-ний 16.00 цагт МЭС-ийн 114 тоот өрөөнд сургалтын төрийн сангийн гэрээ болон наториатын  төлбөр 10000 төгрөг, өөрийн иргэний үнэмлэхтэй ирж гэрээгээ хийнэ үү. Заасан хугацаанд гэрээ хийгээгүй оюутнуудын СТС-аас орж ирэх төлбөрийг зогсоох болно. 
     
Овог, нэрРДАнгиГэрээний нөхцөл
1Д.МягмардашОЗ960423171Буцалтгүй тусламж
2Д.АмартүвшинУЗ980602561Буцалтгүй тусламж
3Ж.БаярмааОО961216081Буцалтгүй тусламж
4Ч.ЭрдэнэсүхЗП961020121Буцалтгүй тусламж
5Б.ДамбажавРЛ970718171Буцалтгүй тусламж

Thursday, November 20, 2014

Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад тэтгэлэг олгох журамтай танилцаарай



ЖУРАМ, ЧИГЛЭЛ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

 
Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.1, 8.2, 8.4, 8.7, Боловсролын тухай хуулийн 39.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 
1. “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ыг 1 дүгээр, “Тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэл”-ийг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2. Засгийн газрын 2013 оны 271 дүгээр тогтоолоор баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-д дараах өөрчлөлтийг оруулсугай:
      2.1. журмын 2.3 дахь хэсгийг “Сургалтын зээл нь сургалтын төлбөр байна.” гэж өөрчлөх;
      2.2. журмын 2.6 дахь хэсгийн “…, амьжиргааны зардлыг суралцагчийн дансанд тус тус” гэснийг хасах.
3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2012 оны 19 дүгээр тогтоолын 3, 5 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4. Энэ тогтоолыг 2014-2015 оны хичээлийн жилийн эхнээс эхлэн мөрдөж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт даалгасугай.

        Монгол Улсын Ерөнхий сайд                                                   Н.АЛТАНХУЯГ
        Боловсрол, шинжлэх ухааны сайд                                         Л.ГАНТӨМӨР









Засгийн газрын 2014 оны 71 дүгээр
                                                                               тогтоолын 1 дүгээр хавсралт

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД
СУРАЛЦАГЧИД СУРАЛЦАГЧИЙН ТЭТГЭЛЭГ
ОЛГОХ ЖУРАМ
1. Нийтлэг үндэслэл
1.1. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4, 3.1.6-д заасны дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын боловсрол эзэмших өдрийн ангид болон хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүй суралцаж байгаа Монгол Улсын иргэн, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэнд тус тус сургалтын төлбөр, суралцагчийн тэтгэлэг, санхүүгийн дэмжлэгийг (цаашид "тэтгэлэг" гэх) олгоход энэхүү журмыг дагаж мөрдөнө.
2.  Үндэсний тэтгэлэг
2.1. Суралцагчид тэтгэлэг олгох дээд боловсролын сургалтын байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна:
     2.1.1. боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар аттестатчилагдсан байх;
     2.1.2. нийт төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгааг төгссөнөөс хойш хагас жил, жилээр гаргаж хэвшсэн байх;
     2.1.3. төгсөгчдийн судалгаагаар тэтгэлэг олгогдохоос 2 жилийн өмнөх төгсөгчдийн 30 хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан байх;
     2.1.4. оюутны үйлчилгээ, төгсөгчидтэй ажиллах бүтэцтэй байх;
     2.1.5. удирдлагын мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлсэн байх;
     2.1.6. сургуулийн нэрэмжит тэтгэлэг олгодог байх.
2.2. Дараах шаардлагыг хангасан диплом, бакалаврын хөтөлбөрийн суралцагчид үндэсний тэтгэлэг олгоно:
     2.2.1. элсэлтийн журмын шаардлагыг ханган элссэн өдрийн ангийн суралцагч байх; 
     2.2.2. хичээлийн жилийн нэг улиралд 12-оос доошгүй багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх;
     2.2.3 Хичээлийн жилийн өмнөх улирлын голч дүн нь 2.0-оос доошгүй үнэлэгдсэн байх. /ЗГ-ын 2014-7-4-ний 214-р тогтоолоор нэмсэн/
2.3. Дараах шаардлагыг хангасан магистр, докторын хөтөлбөрт суралцагчид үндэсний тэтгэлэг олгоно:
     2.3.1. магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн бакалаврын дипломын голч дүн нь 2.8-аас доошгүй байх;
     2.3.2. докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн нь 3.0-аас доошгүй байх;
     2.3.3. хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх.
2.4. Үндэсний тэтгэлгийг нэг хичээлийн жилд 10 хүртэлх сарын турш олгоно. Тэтгэлэг олгох нийт хугацаа нь тухайн мэргэжлийн сургалтын хөтөлбөрт заасан жилээс хэтрэхгүй байна.
3. Урамшууллын тэтгэлэг
3.1. Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад сурлагын өндөр амжилт гарган суралцаж байгаа болон тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр өдрийн ангид амжилттай суралцаж байгаа суралцагчид урамшууллын тэтгэлэг олгоно.
3.2. Тусгай шаардлага хангасан суралцагчид урамшууллын тэтгэлгийг үндэсний тэтгэлгийн хэмжээнээс хувиар тооцон нэмж олгоно.
3.3. Тухайн улирлын урамшууллын тэтгэлгийг өмнөх улирлын голч дүнг харгалзан  олгоно.
3.4. Дараах тусгай шаардлагыг хангасан диплом, бакалаврын хөтөлбөрт суралцагчид урамшууллын тэтгэлэг олгоно:

      3.4.1. энэхүү тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж нь 720-иос дээш оноотой шинээр элсэгчид, 3.4 болон түүнээс дээш голч дүнтэй суралцагчид 50 хувийн;
      3.4.2. 3.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа суралцагчид 75 хувийн;
   3.4.3. боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр зохион байгуулсан улсын олимпиадад эхний гурван байрт шалгарсан, олон улсын олимпиадад шагналт байр эзэлсэн шинээр элсэгчид эхний хичээлийн жилд 100 хувийн.
3.5. Дараах тусгай шаардлагыг хангасан магистр, докторын хөтөлбөрт суралцагчид урамшууллын тэтгэлэг олгоно:
     3.5.1.  3.6-аас дээш голч дүнтэй суралцсан өдрийн ангийн магистрант,  докторантад 75 хувийн;
    3.5.2. хөндлөнгийн хянан магадлагаа бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлд нэгээс доошгүй өгүүлэл хэвлүүлсэн магистрант, докторантад 100 хувийн;
3.6. Урамшууллын тэтгэлгийг давхардуулан олгохгүй.

4. Сургалтын төлбөр болон амьжиргааны зардал

4.1. Дараах суралцагчид сургалтын төлбөр олгоно:
     4.1.1. бүтэн өнчин суралцагч;
     4.1.2. хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч;
     4.1.3. хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч;
     4.1.4.  хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн;
   4.1.5 багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийг 70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрийг 100 хувь.
4.2. Дараах суралцагчид амьжиргааны зардал олгоно:
    4.2.1. хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүй суралцаж байгаа Монгол Улсын иргэн;
     4.2.2. хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн;
   4.2.3 багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа хөдөө, орон нутагт багшлах дадлага гүйцэтгэх суралцагчид тухайн сургуулийн нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 30 хувьтай тэнцэх хэмжээний амьжиргааны зардал.
4.3. Сургалтын төлбөр, амьжиргааны зардлын хэмжээг Боловсролын болон Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно. 

4.4. Сургалтын төрийн сан нь сургалтын төлбөр болон амьжиргааны зардал авах суралцагчтай гэрээ байгуулна. Энэхүү гэрээний загварыг Боловсролын болон Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
5. Бүрдүүлэх бичиг баримт
5.1.Тэтгэлэгт хамрагдах суралцагч нь дараах баримт бичгийг бүрдүүлэн суралцаж байгаа дээд боловсролын сургалтын байгууллагад өгнө:
     5.1.1.    элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (шинээр элсэгч);
     5.1.2. боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичиг;
     5.1.3. энэхүү журмын 4.1 дэх хэсэгт заасан суралцагчийн хувьд эрх бүхий этгээдийн баталгаажуулсан холбогдох баримт бичиг, тодорхойлолт;
     5.1.4. энэхүү журмын 4.2.1, 4.2.2. дахь хэсэгт заасан суралцагчийн хувьд боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр.
6. Санхүүжилт
6.1. Дээд боловсролын сургалтын байгууллага нь үндэсний болон урамшууллын тэтгэлэг авах шаардлага хангасан суралцагчийн голч дүн, баримт бичгийг хянаж, тухайн сургуулийн оюутны байгууллагатай зөвшилцөн, тэтгэлэг олгох тухай хүсэлтээ улирал бүр Сургалтын төрийн санд хүргүүлнэ.
6.2. Сургалтын төрийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагаас ирүүлсэн тэтгэлэг олгох тухай мэдээллийг хянан магадласны үндсэн дээр үндэсний болон урамшууллын тэтгэлгийг сар бүр тооцож, улирал тутам суралцагчийн дансанд шилжүүлнэ.
6.3. Үндэсний болон урамшууллын тэтгэлэг авсан суралцагч чөлөө авсан эсхүл энэхүү журамд заасан голч дүнгийн шаардлагыг хангаагүй тохиолдолд санхүүжилтийг зогсооно.
6.4. Сурлагын голч дүнгийн шаардлага хангаагүйгээс үндэсний болон урамшууллын тэтгэлгийг нь зогсоосон суралцагч дараагийн улиралд голч дүнгийн шаардлага хангавал тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно.
6.5. Энэхүү журмын 4.2.1 дэх хэсэгт заасан суралцагчийн амьжиргааны зардлыг Монгол Улсаас тухайн оронд суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан олгоно. Дипломат төлөөлөгчийн газар нь өөрийн суугаа болон хавсран суугаа оронд суралцаж байгаа Монгол Улсын иргэний сурлагын дүнгийн талаархи мэдээллийг жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан Сургалтын төрийн санд хүргүүлнэ.
6.6. Энэхүү журмын 4.1.4, 4.2.2 дахь хэсэгт заасан суралцагчид сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг тухайн хэлэлцээрт заасан нөхцөлийн дагуу олгоно:
     6.6.1. суралцагчид олгох тэтгэлгийн хэмжээг холбогдох хэлэлцээрт тодорхой заагаагүй бол боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтарсан шийдвэрээр тогтооно;
   6.6.2. дээд боловсролын сургалтын байгууллага нь тухайн суралцагчийн голч дүн, хичээлийн ирц, дотоод дүрэм журмын шаардлагыг хангасан тухай мэдээллийг хичээлийн жилийн улирал бүр Сургалтын төрийн санд хүргүүлнэ;
     6.6.3. Сургалтын төрийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагаас ирүүлсэн суралцагчийн мэдээллийг хянан магадласны үндсэн дээр сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг суралцаж байгаа сургалтын байгууллагад нь шилжүүлнэ.
7.  Бусад
7.1. Сургалтын байгууллага нь суралцагчийн тэтгэлгийн  асуудлаар  хуурамч баримт бичиг  бүрдүүлсэн, суралцагчийн мэдээллийг удаа дараа буруу гаргаж ирүүлсэн нь тогтоогдвол сургуулийн  удирдлага, холбогдох албан тушаалтанд хуульд заасны дагуу хариуцлага тооцно.
7.2.  Энэхүү журам нь хоёр дахь удаагаа бакалавр, магистр, докторын хөтөлбөрт  хамрагдаж байгаа суралцагчид хамаарахгүй.
7.3. Сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг санхүүжүүлэх гэрээ, санхүүжилттэй холбогдон гарсан маргааныг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмаар зохицуулна.

---оОо---





 Засгийн газрын 2014 оны 71 дүгээр
                                                                            тогтоолын 2 дугаар хавсралт
  ТЭРГҮҮЛЭХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ
 Сурах чиглэл

Хөтөлбөрийн нэр
Хөтөлбөрийн түвшин1
Байгаль орчин, ногоон хөгжил
1
Байгалийн нөхөн сэргээлт

MSc

2
Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, менежмент
BSc
MSc

3
Уур амьсгалын өөрчлөлт

MSc
PhD
4
Усны нөөцийн үнэлгээ, менежмент
BSc
MSc
PhD

Боловсрол
5
Тусгай хэрэгцээт боловсрол

MSc
PhD
6
Хүүхдийн хөгжил судлал
BSc
MSc
PhD
7
Сургалтын технологи

MSc
PhD
8
Сургуулийн өмнөх, бага боловсролын сургалтын арга зүй     
BSc
MSc
PhD
Соёл
9
Соёлын өвийн сэргээн засварлагч

MEng

10
Сонгодог урлаг



Эрүүл мэнд
11
Мэс засал
BSc
MSc
PhD
12
Хүүхдийн анагаах

MSc
PhD
13
Нийгмийн эрүүл мэнд

MSc
PhD
14
Био анагаах

MSc
PhD
15
Сувилахуй

MSc
PhD
Уул уурхай
16
Геологи уул уурхай, маркшейдер
BEng
MEng

17
Уул уурхайн ашиглалт, техник технологи
BEng
MEng

18
Ашигт малтмалын баяжуулалт
BEng
MEng

19
Газрын тосны хайгуул, боловсруулалт
BEng
MEng


Хөдөө аж ахуй
20
Мал эмнэлзүй

MSc
PhD
21
Тэжээл бэлчээр судлал
BSc
MSc
PhD
22
Зоо инженер технологи

MEng

23
Газар тариалан

MSc

Эрчим хүч, дэд бүтэц
24
Ус, дулааны хангамж, чанарын үнэлгээ
BEng
MEng

25
Сэргээгдэх эрчим хүч (салхи, ус, нар)
BEng
MEng

26
Цөмийн технологи
BEng
MEng
PhD
Зам тээвэр 

27
Хүнд машин механизм
BEng
MEng

28
Зам гүүрийн барилга, байгууламж
BEng
MEng

29
Иргэний нисэх
BEng
MEng

Барилга хот байгуулалт



30
Барилгын материалын үйлдвэрлэл
BEng
MEng

31
Барилгын технологи, инженер
BEng
MEng

32
Хог хаягдлын боловсруулалт, менежмент

MEng

33
Архитектур, хот, бүс нутгийн төлөвлөлт

MEng
PhD
Мэдээллийн технологи 
34
Мэдээллийн технологи, аюулгүй байдал
BEng
MEng
PhD
35
Сансрын технологи, ашиглалт

MEng
PhD
Суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи 
36
Байгалийн ухаан
BSc
MSc
PhD
37
Биологи, биотехнологи
BSc
MSc
PhD
38
Нанотехнологи
BSc
MSc
PhD
39
Материал судлал
BSc
MSc

40
Химийн инженерчлэл
BSc
MSc
PhD
Мэргэжлийн чиглэлийн тоо
24
39
20

1 BSc-Бакалавр, BEng-Инженер бакалавр, MSc-Магистр, MEng-Инженер магистр, PhD-Доктор


Үндэсний болон урамшууллын тэтгэлэгийн мэдээллээ шалгаарай

МЭДЭЭЛЭЛ

          2014-2015 оны хичээлийн жилийн 9-12 сарын үндэсний болон урамшууллын тэтгэлэгийн тооцоог Сургалтын төрийн сантай хийж баталгаажуулсан тул оюутан бүхэн http://202.170.69.25/sts/ хаягаар орж өөрийн мэдээллээ харна уу. /сурлагын голч дүн <2, өмнөх хичээлийн жилийн энэ улиралд тэтгэлэг авсан оюутнуудын мэдээлэл гарахгүй/


          Үндэсний болон урамшууллын тэтгэлэгээ сургалтын төлбөрт шилжүүлэх оюутнууд зөвлөх багшдаа хүсэлтээ гарган баталгаажуулна уу. 

Оюутан таны мэдвэл зохих зарим зүйлс

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Та бүхэнд ангийн хурал дээр танилцуулсан оюутан таны мэдвэл зохих мэдээллийн талаар орууллаа. Хичээнгүйлэн уншиж танилцаарай.


Доорх линк рүү орж мэдээллийг үзнэ үү.
https://www.slideshare.net/secret/pDz5YL3KBQargZ

Ангийн блог нээгдлээ

Энэхүү Блог нь Мал эмнэлзүйн чиглэлээр суралцаж буй 2014 оны элсэлтийн оюутанд зориулагдсан мэдээ, мэдээлэл, зар танин мэдэхүйн мэдээлэл багтаасан байх болно.